МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТҮРГЭН БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Орон нутгийн хөгжил

ТҮРГЭН БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баяндун сумын Түргэн багийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзаж Үндэсний баялгийн сангийн тухай хууль, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг танилцуулж, малчид хоршиж дэм дэмэндээ хөгжих боломж бүрдэж буйг хэллээ.

Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчид Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр есөөс дээш тооны малчин нэгдэж 50 сая хүртэлх төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болж байна гэсэн үг.
Тухайлбал, хоршооны гишүүн малчны зээлийг бодитой болгосноор нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж байгаа мал аж ахуйн салбарын ажилтан, хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгөх юм.


- Мал аж ахуйн салбарынхны сарын дундаж орлого 1.5 сая, сарын зарлага 2.1 сая буюу сар тутамд алдагдалтай ажиллаж, амьдарч байна. Иймд энэхүү хөрөнгө оруулалтын зээлийг олгосноор илүү чинээлэг мал аж ахуйн салбарыг бий болгох, энэ салбарт ажиллаж буй 4 хүн тутмын нэг нь илүү чинээлэг амьдралын чанартай болох боломжтой гэж үзэж байна хэмээж Ерөнхий сайдын зөвлөх онцлов.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр 5 жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх санхүүжилтийн талаар Монголбанк, арилжааны банкуудтай хэлэлцээ хийж дууссан байна.


Түргэн багийн иргэд Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, шударга ёсны тэмцлийг сайшаагаад “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ