МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзлаа
2024.05.14
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзлаа

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Баянгол дүүрэгт улсын 6 сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон бол 2024 онд 10 сургууль, 8 цэцэрлэг ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж байна. Өнгөрсөн намар ачаалал хүндэрсэн зарим хороодод түрээсээр сургууль, цэцэрлэгийн зохицуулалт хийснээр ачаалал харьцангуй тэнцвэржсэнд багш нар маань таатай байв.

Багш, ажилчдын зүгээс нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллах санал, хүсэлтүүд ихээр хэлж байна. Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, орон сууцны болон бусад хөнгөлөттэй зээлд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт хүсэлтүүдийг холбогдох яам, сайдад уламжилна аа.

Дашрамд дурдахад 2020 онд багш нарын үндсэн цалин дунджаар 800 мянган төгрөг орчим байсан бол, 2023 оны төсвийн тодотголоор үндсэн цалин 1.2 сая төгрөг орчим болж нэмэгдсэн. Энэ нь нүүрсний биржийн арилжааг эхлүүлж, экспортын орлого нэмэгдсэнээр төсөв тодотгох боломж бүрдсэнтэй холбоотой.

Харин үндсэн цалингаас бусад нэмэгдэл хөлсийг тооцож олгохтой холбоотой ойлголтын зөрүү байгаа талаарх асуудлыг манай уулзалтад ирж оролцсон БШУЯ-ны төлөөлөл, дүүргийн удирдлагууд хамтран судалж, багш нарт маань хариу өгөхөө амлалаа.

ШИНЭ МЭДЭЭ