МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говьсүмбэр аймагт энэ онд 39.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө
2024.05.15
Орон нутгийн хөгжил

Говьсүмбэр аймагт энэ онд 39.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө

2024 оны улсын төсөвт Говьсүмбэр аймагт бүтээн байгуулалтын 16 төслийг 39.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр суулгасан. Үүнээс эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шавыг тавилаа.

1. Ахмадын өргөөний барилга /Сүмбэр сум, нийт өртөг 2.6 тэрбум/ 2024 оны төсвийн санхүүжүүлэх дүн 1.3 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд ашиглалтад орно.

2. 5 дугаар сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудалтай /Сүмбэр сум, нийт төсөвт өртөг 12.8 тэрбум төгрөг/ 2024 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих бөгөөд 2026 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн.


3. 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 120 ортой /Сүмбэр сум, нийт төсөвт өртөг 3.0 тэрбум төгрөг/ 2024 онд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын төсөл үргэлжилнэ.


4. Баянтал сумын төвийн хатуу хучилттай авто зам, 3,4 км. 2024-2025 онд 4.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэнэ. Энэ онд 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр замын ажлыг хийж гүйцэтгэхээр төсөвлөгдсөнийг эхлүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ