МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.15
Орон нутгийн хөгжил

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Чулуунхороот суманд ажиллав.

Чулуунхороот сум, Эрээнцавд ирж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Засгийн газрын авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.


Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1932 онд нээгдсэн Эрээнцавын боомтыг Зүүн бүсийн хөгжлийн бодлогод тусгаж, Эдийн засгийг тэлэх зүүн коридорын хүрээнд Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийг дайран өнгөрсөн нийт 800 гаран км төмөр зам тавигдах ажлууд төлөвлөгөөнд тусгагдан гараанаасаа гарсан юм.

Иргэдийн зүгээс “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрт мал бүхий иргэдийг хамруулах, нэг аймгийн сумдаас хамтарч оролцох боломж зэрэг ойлголтын зөрүүтэй асуудлуудыг тодруулж, тайлбар авлаа.

Дараа нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд эх орны зүүн хил Халхгол сум, Ялалт багт ажиллаж байна.

Ялалт баг хамрах хүрээгээрээ сумандаа голлох байр суурьтай. Тус баг 253 өрхтэй 993 иргэд, 52 мянган малтай баг юм. Буйр нуур энэ багийн нутаг дэвсгэрт харъяалагдах бөгөөд БНХАУ-тай хиллэдэг цорын ганц усан хил гэдгээрээ онцлог. Нуурын нийт талбайн 10 хувь нь Хятадын эзэмшил нутагт харъяалагддаг. Аймгийн төвөөс 340 км, Халхгол сумаас 65 км зайтай юм.


Буйр нуурыг Дорнод Монголын их талд мэлтэлзэн цэлэлзэх нь зэрэглээнд саатсан саран лугаа үзэсгэлэнтэй, нуурын эрэг далайн наран шарлагыг санагдуулам алтан шаргал элсээр хүрээлэгдэнэ хэмээн дүрсэлжээ. Тус нууранд зургаан овгийн зургаан зүйл загас амьдардаг. Аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг юм.

Ялалт багийн Засаг дарга Д.Пүрэвсүрэн, н.Оюунцэцэг, Энхжаргал, ЕБС-ийн захирал Д.Оюунцэцэг нар тодруулга хийж, тайлбар авлаа.

Онцолбол, Петрочайна Дачин тамсаг ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг цуцлах боломж, 2015 онд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах зорилгоор Халх голын 500 мянган га газрыг гадаад, дотоодын иргэдэд түрээслүүлэх асуудлыг чуулганы нэгдсэн хурлаар баталсан, тиймээс тус тогтоолын төслийг хүчингүй болгох, бэлчээр чөлөөлөх, Нийгмийн даатгал-халамж, багаа сум болгох асуудал, шинэ хоршоо- бүсчилсэн хөгжил, боомтын сэргэлтийн ач холбогдлын талаар асуулт асууж, хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ