2024.05.15
Орон нутгийн хөгжил
Хангал сум, Хялганат тосгоны иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Батлут Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэдтэй уулзаж УИХ-ын гишүүний хувиар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн саналыг сонслоо.
Хангал сум, Хялганат тосгон Эрдэнэт хотоос 60 км алсад Сэлэнгэ мөрний хөвөөнд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг.
Энэ онцлогтоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Үүний тулд байгалийн цогцолборт газраа сурталчлах, орон нутгийн иргэд байгальдаа түшиглэсэн аялал жуулчлалын бааз /camp/-аа байгуулж, түүндээ нутгийн иргэдээ ажиллуулах, хоол үйлдвэрлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй.
Хангал суманд, Хялганатад ийм сайхан байгаль байдгийг Монголдоо цаашлаад гадаадын орнуудад таниулснаар Хөвсгөл нуурыг зорьж буй аялагчид Хангал, Хялганатаар дайраад Эрдэнэт хотын үйлдвэрүүдтэй танилцах маршрутаар боломжтой гэдгийг эндэхийн иргэд дуу нэгтэйгээр дэмжиж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЭРДЭНЭТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРК
2024.05.15
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12
Д.Батлут: Эрдэнэт хот бол инженерүүдийн хот
2024.02.02