МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Энхболд: Малчдын үүргийг хуульд зааж өгсөн байна. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хэрхэх вэ?

УИХ-ын чуулганы /2024,05,17/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы /2024,05,17/-ны өдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Малчдадаа хандсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан хэдэн зүйлс тодруулмаар байна. Энэ хуулиар малчдыг тусгайлан хуулиар заасан  эрх, үүрэгтэй болгож байна. Жишээ нь, 6-ийн 4-ийн нэгдүгээрт байгаа, 90 ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, тэжээл нөөцөлсөн байна гэж. Үүнийг биелүүлэхгүй бол яах юм, төрөөс үзүүлдэг тусламж үйлчилгээнүүд нь үүнтэй уялдаж яригдах уу. Хоёрдугаарт, малчны хөгжлийн сан байгуулна гэж байна. Эх үүсвэрүүд нь гээд малын гаралтай түүхий эд, түүний бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс олгож байгаа мөнгөн урамшууллын нэг удаагийн орлогын хуваарилалт гэх мэт. Үүнийг тайлбарлана уу?

Араас нь, тоо толгойн албан татварын төвлөрүүлэлтээс хуваарилах хөрөнгө. Үүнийг хэдэн хувиар, яаж хийх юм заавал хуваарилах ёстой юу? Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрийн хувь нийлүүлэх хөрөнгө гэх. Энэ нь эргээд малчдынхаа санд заавал юм оруулдаг байх заалт болчих вий. Сайн дурын эсвэл заавал байх юм уу. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө гэж байна. Үүн дээр жишээ нь, уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь Сангийн яам дээр очоод зардлын ангилалт, код гэж байдаг. Тэр нь ямар ангилал болон кодоор малчны тухай хуулийг санхүүжүүлэх мөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгахаар байна.

Сумын хоршооны сан гэх. Би андуураагүй бол Хоршоо хөгжүүлэх сан гэж байх ёстой. Тэр нэрээр үү эсвэл өөр үү. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Малчдын холбоо, малчин өрхийн холбоо, малчдын хоршоо гурвын ялгаатай тал нь юу вэ. нэг малчин давхар үүнд хамаарагдаад явж болох уу. Үүнийг зохицуулах хэрэгтэй.

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ