2024.05.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Саранчимэг: Мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр ямар үр өгөөжтэй байх вэ?

УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар  Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Цахим шилжилт нь дэлхийд төдийгүй Монгол Улсад эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа харилцаа холбооны яам байгуулагдаж, Н.Учрал сайд маш олон ажлуудыг хийж байна. УИХ-д Инновац, цахим хөгжлийн байнгын хороо байгуулагдаж маш олон цахим шилжилтийн хууль эрх зүйг баталж өгсөн. Өнөөдрийн орж ирж байгаа хуулийн төсөл нь мэдээллийн технологийн салбарыг дэмжих зорилготой гэж байна. Тэгвэл, мэдээллийн технологийг дэмжсэнээр эргээд ямар үр өгөөжтэй хэмээн харж байна. Нөгөө талдаа, мэдээллийн технологийн компаниудад олон асуудал тулгарч байна гэх. Үүн дээр хуулийн орчныг дэмжиж ямар заалт оруулж ирэв. Тус салбар нь ажиллах хүчний хомсдолд орсон. Үүн дээр ямар бодлого, шийдэл байна. Төрөөс программ хангамжийн асуудал дээр ямар бодлого барьж байна?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ