Төвийн бүс-Дархан, Сэлэнгэ, Төв аймагт туршлагатай парламентчид дахин дэвшлээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд 2024.05.20-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж, урьдчилсан байдлаар олон нийтэд танилцуулаад байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаа 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ УИХ-ын 13 тойргоос 78 хүн сонгогдох бол 48 нь намын жагсаалтаар сонгогдоно.
УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намаас 13 тойрогт нэр дэвших эрхээ авсан 234 хүнийг танилцуулж байна. Нийт 13 тойргоос хамгийн олон мандаттай 2 тойрог бий.
- Баруун бүс - Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг 10 мандат
- Төвийн бүс - Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг 10 мандатай юм.
УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Төвийн бүсэд нэр дэвшигчид:
Эх сурвалж: Ubn.mn
МАН-аас нэр дэвшигчид
- МАН-аас энэ тойрогт туршлагатай, парламентчид болон улс төрчдийг нэр дэвшүүлсэн нь Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлого "Бүсчилсэн хөгжил", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол цөм хэмээн харж байгааг тодорхой илтгэж байна.
Учир нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Г.Дамдинням, Ж.Батжаргал, Ч.Ундрам, Д.Өнөрболор гишүүд өмнө нь энэ тойргоос сонгогдож байсан, тойргийнхоо асуудлыг торгон мэдэрч, өнгөрөгч 4 жилийн хугацаанд парламентын тогоонд чанагдаж, боловсорсон улс төрчдийг дахин тойрогт нь илгээж байгаа нь МАН-ын "том стратеги" гэдгийг батална. Түүнчлэн парламентын гишүүнээр ажиллаж байсан Ж.Энхбаяр, Монгол Улсын сайд, Шинэ сэргэлтийн бодлогын гол цөм Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нарыг энэ тойрогт нэр дэвшүүлсэн нь МАН-аас нэр дэвшигчдийг улам хүчтэй, сайн баг бүрдсэнийг илэрхийлж байна.
АН-аас нэр дэвшигчид
- АН ч энэ тойрогт өндөр ач холбогдол өгч байгаа нь намынхаа арай дөнгүүр С.Баярцогт, Д.Эрдэнэбат, парламентад одоогоор энэ тойргоо төлөөлж буй Ц.Туваан нарыг залуу үеийн төлөөлөл С.Эрдэнэболдтойгоо илгээж байгаагаас харагдана.
С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын хувьд өмнө нь парламентын гишүүн, мөн Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан улс төрийн ньюанстай хүмүүсээ нэр дэвшүүлж, энэ тойргийг алдахгүй гэж хичээж буй аж.
УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд энэ парламентад сайн сөрөг хүчин болж, хууль санаачлах, боловсруулах ажилд идэвхтэй ажиллаж, бүрэн эрхийн хугацаандаа чамгүй бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг тойргийн иргэд нь андахгүй.
ХҮН намаас нэр дэшигчид
- Удаан үргэлжилсэн улаан, цэнхэр өнгийн хослолд 2020 онд үзмэн ягаан шинэ өнгийг бий болгон орж ирсэн улс төрийн хүчин бол ХҮН нам. "Цагаан сонголт"-той нүүр тулаад байгаа өнөө үед иргэдийн өмнө өнөр хүлээлтийг бий болгосон энэ намынхаа төвийн бүс, 5 дугаар тойрогт идэр насны 10 нэр дэвшигчээ илгээжээ. Өөрийн өөрийн салбартаа үнэлэгдсэн эдгээр залуус "Цус гарсан тулаан"-тай энэ тойрогт ямар стратеги, ямар тактиктай ажиллах нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд харагдах бизээ.