Гамшгаас хамгаалах чиглэлээр БНБУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2024.06.04
Гадаад харилцаа

Гамшгаас хамгаалах чиглэлээр БНБУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-нд манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд найрамдах Беларусь улсын Онцгой байдлын яам хоорондын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Шадар сайд С.Амарсайхан, БНБУ-ын Онцгой байдлын сайд И.В.Синявский нар гарын үсэг зурж, батламжиллаа.

Монгол Улсын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ