МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголынхоо мянга мянган ахмадуудын төлөөлөл болж ажиллана
2024.06.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монголынхоо мянга мянган ахмадуудын төлөөлөл болж ажиллана

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар #5 нэр дэвшигч Дүгэрийн Рэгдэлийг танилцуулж байна.

Тэрээр 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгсч, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. 

Д.Рэгдэл 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Түүнээс өмнө 1976 оноос ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дагалдан ажилтнаас эхлэн ажиллаж, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. 

Монгол орны байгаль орчны асуудлаар олон жил дугарч, ажиллаж, гар бие оролцож яваа гол төлөөлөгч бөгөөд 1997 оноос хойш салбарын эрхзүйн баримт бичгийг боловсруулах ажилд тогтмол оролцож явсны хувьд тэрээр өнөөгийн эрх зүйн орчинд үнэлэлт дүгнэлт өгч чадахаар хэмжээний эксперт яах аргагүй мөн юм. 

Д.Рэгдэл 

МАН-аас жагсаалтаар #5 нэр дэвшигч

Монголынхоо мянга мянган ахмадуудын төлөөлөл болж ажиллана. Ахмадуудыг ажлын байраар хангах, эрүүл мэндийг нь баталгаатай хамгаалах, экспертийн түвшний ахмадуудаа тусгай хөтөлбөрүүдээр нийгмийнхээ салбар бүрд цалинтай урьж ажиллуулдаг энэ жишгийг бий болгоно.