“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРТ НАЛАЙХЫН 600 ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2024.06.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРТ НАЛАЙХЫН 600 ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Налайх дүүргийн боловсрол, спортын салбарынхан болон “Тавантолгой түлш” зүүн бүсийн үйлдвэрийн хамт олонтой уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад иргэд, сонгогчдын зүгээс цалин, тэтгэврийн нэмэгдэл, орон сууцын хөнгөлөлттэй зээл, урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа. Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд 15 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Эхнээсээ ипотекийн 3 хувьд хамрагдсан иргэд бий. Алслагдсан дүүргүүд мөн 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авдаг болсон. МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгаад байгаа зэрэг хариултыг иргэд, сонгогчдодоо өглөө.

Налайх дүүргийн боловсрол болон спортын салбарт гаргасан амжилтуудаас дурдвал:
Сургуулийн сургалтын чанар жилээс жилд сайжирч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн 2 жилд 4 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан амжилт үзүүллээ

  • “Голомт” цогцолбор сургуулийн багш Ч.Болорхуяг Дизайн технологийн улсын олимпиадын аварга багшаар шалгарав
  • Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын чанараараа 9 дүүргээс 4 дүгээр байрт орлоо
  • Налайх дүүргийн иргэн, “Алдар спорт хороо”-ны тамирчин Б.Хишигсайхан Парис 2024 зуны олимпийн эрх авав
  • Чөлөөт бөхийн тамирчин М.Дөлгөөн Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга боллоо
  • “Налайх Бизон” сагсан бөмбөгийн баг нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигт амжилттай тоглож байна
  • Монгол Улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин М.Булбул Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга тамирчин, Ази тивийн цомын аварга болсон амжилттай байна.
  • Дараагийн уулзалт “Тавантолгой түлш” зүүн бүсийн үйлдвэрийн хамт олон байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу үйл ажиллагаагаа явуулж өдгөө нийт 1100 гаруй ажилтантай, үүний 600 ажилтан нь Налайх дүүргийн иргэд байна.

“Тавантолгой түлш” компани нь өндөр хүчин чадалтай автоматжсан үйлдвэрүүдтэй болох зорилго тавин ажиллаж байгаа. Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгох ажлыг хийж дуусгажээ. Мөн бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ