ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА
Багануур дүүргийн 1, 3, 5 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хороонд 2609 өрх, гуравдугаар хороонд 2336 өрх, тавдугаар хороонд 1946 өрх амьдардаг.
Эдгээр иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, зам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анхаарч ажиллалаа.
Багануур дүүргийн 1, 3, 5 дугаар хороодод 2020-2024 онд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтаас онцолбол:
- Насан туршийн боловсролын төвийн барилга 4 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 2 тэрбум төгрөг
- Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж, цахилгааны хуваарилах байгууламж 1,4 тэрбум төгрөг
- Тохижилт ногоон байгууламж 2,2 тэрбум төгрөг
- Авто зам, зогсоол 3,3 тэрбум төгрөг
- Залуус төвийн барилга 2,8 тэрбум
- Залуус хэсгийн дэд бүтцийг татах ажилд нийт 9,2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 2024 онд 2,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулав.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнгөрсөн хугацаанд авлигатай хийх тэмцэл идэвхэжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 онд 1,5 их наяд төгрөгөөр давж биелэсэн. Улмаар далд эдийн засаг ил болсноор ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмад настны дундаж тэтгэврийг 787 мянган төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт тусгасанчлан цаашид тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг баримтална.