МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.06.20
Улстөр

Э.Батшугар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцуулав

Сонгинохайрхан дүүрэгт амьдарч ажил хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцууллаа.

Зам харгуй, орц гарц, гэрлэн дохионоос эхлээд дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн боломж гээд олон тулгамдаж буй асуудлыг хэлж байна.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг 60 мянга гаруй иргэн байнгын асаргааны тэтгэмж авдаг. Энэ хүмүүст өгөх тэтгэмж өмнө нь 80 мянгаас 123 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд асаргааны тэтгэмжийг 270 мянган төгрөг болгож харин энэ жил дахин 12 хувиар нэмж төсөвт суулгаад байна.
Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс байнгын асаргаа хийдэг эцэг, эхийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс даахаар хуульчлаад байгаа юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Засгийн газраас таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг барилаа.

ШИНЭ МЭДЭЭ