“ТӨРИЙН НУРУУ ТҮВШИН” БАЙХЫН ТӨЛӨӨ ИРГЭД, СОНГОГЧИД ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ ХИЙХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2024.06.24
Орон нутгийн хөгжил

“ТӨРИЙН НУРУУ ТҮВШИН” БАЙХЫН ТӨЛӨӨ ИРГЭД, СОНГОГЧИД ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТ ХИЙХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар Налайх, Багануур дүүрэг 2025 оноос Улсын зэрэглэлтэй хот, Багахангай дүүргийг нийслэлийн Дагуул хот болгох эрх зүйн орчин бүрдэж, төсөв санхүүгээ өөрсдөө захиран зарцуулж, бие даан хөгжих боломж бүрдсэнд багануурчууд талархалтай байна.

Дүүргүүдийг хот болгох бэлтгэлийг хангаж, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд өнгөрсөн хугацаанд хийгдсэний дотор Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Байдлаг хэсэгт улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол автозамын бүтээн байгуулалт, гэр хорооллын гэрэлтүүлэг, үерийн далан суваг шуудуу татах зэрэгт 1,9 тэрбум төгрөг, Өрхийн эрүүл мэндийн төвд 500 сая төгрөг тус тус шийдүүлсэн.

Сонгуулийн тойрог томорч, жалгархах бус, бүсчилсэн хөгжилд зорьж, том эрх ашгийнхаа төлөө нэгдэж, бодлого шийдлээ хэрэгжүүлэх нь чухал байгааг иргэд сонгогчид ойлгож байна. Хамгийн гол нь “Төрийн нуруу түвшин байгаасай” гэдгийг л иргэд хүсэж байна.

Энэ ч үүднээс багануурчуудын хувьд төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөллөө сонгох түүхэн хариуцлагатай сонгуульд тулхтай, туршлагатай, зарчимтай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийснээсээ ахиулж хийж бүтээх ирээдүйтэй нэр дэвшигчдээ дахин сонгож, төрд илгээнэ гэдгээ илэрхийлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ