МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Баянгол дүүргийнхээ хойд бүсийн 16, 17, 18, 19, 33-р хорооны иргэдтэйгээ уулзлаа
2024.06.23
Улстөр

Х.Ганхуяг: Баянгол дүүргийнхээ хойд бүсийн 16, 17, 18, 19, 33-р хорооны иргэдтэйгээ уулзлаа

Өнөөдрийн сүүлийн уулзалтаар Баянгол дүүргийнхээ хойд бүсийн 16, 17, 18, 19, 33-р хорооны иргэдтэйгээ уулзан, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд:

16-р хороо, Гандантэгчэнлин хийдийг соёл, аялал жуулчлалын бүс болгох ажлын хүрээнд бүсийн айл өрхүүдийг төвийн шугам сүлжээнд холбож байгаа. Олон жил яригдсан энэ ажлыг 2022 оноос эхлүүлж, бүтээн байгуулалт үргэлжилж байна.
19-р хороо 47-р сургуулийн өргөтгөлийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэн ашиглалтад орууллаа.
16, 18, 19-р хороонд шинэ цэцэрлэг барих төслүүд хэрэгжүүллээ.
Мөн дээрх хороодол харьяалагдах авто замуудыг шинэчлэн засварлаж, дулаан алдагдалтай байруудад их засвар, гадаах тохижилтыг хийсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ