САЙД Ц.ТУВААН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
2024.08.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

САЙД Ц.ТУВААН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа.

Эрдэнэт үйлдвэр гол үйл ажиллагаагаа геологийн нөөц, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогод чиглүүлж, зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг том зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж буйг тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон танилцуулгадаа онцлов.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд гурван чиглэлийн бодлого хөтөлбөр хамгийн оновчтой, үр өгөөжтэй хэрэгжиж байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд онцолсон ба үүнд, уул геологийн нөхцөл байдалдаа онцгойлон анхаарч эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжүүлэн цаашид 60 жил ажиллах уурхайн нөөцөө баталгаажуулан ажиллаж байгаа зэрэг орж байна. 

Түүнчлэн, тус үйлдвэрийн санхүү, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа шилэн болж буй нь олон хүний итгэл сэргэж, шударга байдал бэхжих боломж бүрдсэн байна. Бас нэг онцлох зүйл нь хүний хүчин зүйлээс ангид байлгаж, субьектив ашиг сонирхлоос хамгаалахын тулд худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон, дэвшилтэт ажил хэрэг болсон байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, улс нийгэм төдийгүй орон нутгийн хөгжил ч урагшлан ахих боломж нээгдэнэ гэж үзжээ. 

 

ШИНЭ МЭДЭЭ