Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд баримт бичиг гарын үсэг зурлаа
2024.08.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд баримт бичиг гарын үсэг зурлаа

Өнөөдөр /2024.08.14/ Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан “Ойн түншлэл”-ийн санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжих “Монгол орны хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх баримт бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, GIZ Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн суурин төлөөлөгч Юүрген Хардвиг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин зохицуулагч Винод Ахужа нар гарын үсэг зурлаа.

Ойн түншлэлийн хүрээнд Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын санхүүжилт 15,8 сая еврогийн санхүүжилтээр 2024 оны 08 дугаар сараас 48 сар буюу 4 жил Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймагт хэрэгжих уг төслийн хүрээнд дараах зорилтод нийцсэн арга хэмжээнүүдийн гүйцэтгэнэ.

  1. Ойн болон хөдөө аж ахуйн бүс нутагт тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийг дэмжсэн бодлого зохицуулалтын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох
  2. Хөдөө аж ахуйн болон ойн салбарт чиглэсэн ландшафтын түвшний газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ.
  3. ХАА-н болон ойн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, бэхжүүлэх
  4. ХАА, ойн аж ахуйн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах МСҮТ-ын чадавхын нэмэгдүүлэхийг зорин ажиллах болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Хүртээмжтэй ногоон эдийн засгийг бэхжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгалийн нөөцийг зохистой ашиглалтыг дэмжин, иргэдийг ажлын байраар хангах чухал шийдлийг нутагшуулах энэ төсөлд яамны зүгээс бодлого, стратегийн түвшинд онцгойлон анхаарахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ