МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.16
Улстөр

Х.Тэмүүжин: Иргэн рүү чиглэсэн, хүнийг хөгжлийг дэмжсэн “инкубатор” төв байгуулах хэрэгцээ Монгол Улсад байна!

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дотор нэг том зорилт нь яам, агентлагуудыг УБ хотоос гаргаад Богд-Уулын урагш шилжүүлэх төсөл ярьж байна. Энэ хүрээнд, хэрэв УБ хотод ЗГ-ын зарим нэг байр, сав суллагдаж байгаа бол ийм хөтөлбөр хэрэгжих боломж байна уу. Нэг ёсондоо, иргэний нийгмийг дэмждэг “инкубатор” төв байгууламж бий юу. Энэ чиглэлд ажиллахыг хүсэж байна. Мөн Улаанбаатар хотод ашиглагддаггүй барилга байгууламж, байр сав байдаг. Энэ хүрээнд урлаг соёлыг дэмжих “инкубатор” төв байгуулах боломж байна уу. Иргэн рүү чиглэсэн, хүнийг хөгжлийг дэмжсэн “инкубатор” төв байгуулах хэрэгцээ Монгол Улсад байна. 

Дараагийн асуудал, зөрчлийн болон эрүүгийн хуулиар хүн шийтгэдэггүй мөртөө хүнийг хорьж, эрх чөлөөг нь хязгаарладаг систем Монгол Улсад байгаа. Үүнийг шийдэх гэж оролдсон боловч бүтээгүй. Үүний шалтгаан нь 1,7 сая орчим хүн ам төвлөрсөн УБ хотод хонуулах байр байхгүй. Гэр оронгүй, хамааралд автсан хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх хонуулах байр байдаггүй. Нэг саяас дээш хүн амтай том хотод дор хаяж 2 хонуулах байр байх ёстой. Энэ мэт чинь хүний хөгжлийн асуудал шүү дээ. Үүнийг шийдвэрлэх боломж байна уу.

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ