МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.19
Эдийн засаг, Худалдаа

Ж.Баясгалан: Эмзэг бүлгийн иргэдийн ЭМ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах 5 төсөлд хэчнээн хүн хамрагдах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Монгол Улсын гадаадын зээл тусламжийг 2,2 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан асуухад гадаадын зээл тусламжийн хөрөнгийн хувь нь нийгмийн салбарт, хэдэн хувь нь бүтээн байгуулалтын салбарт зарцуулагдахаар байна вэ? 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих, гадаадын тусламжаар хэрэгжүүлэх гээд…түүн дээр 10 сая төгрөг тавьсан байна. Энэ жаахан мөнгөөр яах гэж байгаа талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна. Үүнийг тодруулж өгнө үү. 

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах 5 төсөл арга хэмжээнд нийт 30,3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнд эмзэг бүлгийн хэчнээн хүн хамрагдахаар тооцсон вэ?