УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
2024.08.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ж.Золжаргал: Монголын биет соёлын өв, археологийн олдворуудын хэрэглээ, хамгаалалт, судалгааны ажлууд орхигдсон байна!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг технологийн салбарт зориулж эдийн засгийн салбаруудын бүтээмжийг дэмжинэ гэсэн. Тэгэхээр үндэсний баялгийн сангийн нэг хувь гэдэг нь юуны нэг хувь вэ? гэдэг асуултын хариуд Сангийн сайд "хөгжлийн сангийн нэг хувь юм" гэсэн мэдээлэл өгөв. Хөгжлийн сан гэдэг нь баялгийн сангийн хуулиар тухайн жилийн төсөв ашигтай гараад түүний дараа ашигт малтмалын үнэ хүлээлтээс давсан үнээр зарагдсан бол зөрүүнийх нь талаар санхүүжих сан.
Ирэх дөрвөн жил томоохон төслүүд хэрэгжих нь. Тэгэхээр миний ойлгож буйгаар төсөв жил бүр алдагдалтай гарах юм шиг байна! Ямартаа ч энэ төслийг дагаж орж ирсэн баялгийн сангийн төсвийн тухай хууль дээр хоёр сан байгаад, хөгжлийн сангийн төсөв нь байхгүй. Иймэрхүү байдлаар явах магадлалтай харагдаад байна. Тиймээс энэ заалт хэрэгжих боломжтой юу. Хэзээ энэ заалт хэрэгжих санхүүгийн эх үүсвэр гарч ирэх вэ?
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, монгол брэнд, гадаадын жуулчлалыг татах арга хэмжээнүүд хийгдэж байгаа. Харин Монголын биет соёлын өв, археологийн олдворуудын хэрэглээ, хамгаалалт, судалгааны ажлууд орхигдсон харагдаж байна. Тиймээс хамгийн өндөр үнэ цэнтэй соёлын өв, соёлын байгууламж барихаас 10 дахин бага зардлаар хайгуул хийгээд тэр нь их хэмжээний мөнгөөр илэрхийлсэн ч асар өндөр хэмжээний үр ашигтай байхаар зүйлд анхаарах хэрэгтэй!
Түүний асуултад, Засгийн газрын гишүүд хариуллаа.