2024.08.27
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Авлигатай тэмцэх хүрээнд хэдэн төгрөгийн хөрөнгө хурааж авсан бэ?
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Аудитын зөрчилтэй холбоотой хэдэн төгрөгийн акт тавьсан бэ. Хэдэн төгрөгийн төлбөр барагдуулж улсыг хохиролгүй болгож, арга хэмжээ авсан бэ? УИХ-аар төсөв болон төсвийн гүйцэтгэлд маш их ач холбогдол өгч боловсруулдаг, баталдаг. Сангийн яам, Засгийн газраас боловсруулж , УИХ-аар батлуулдаг. Дараа нь акт, зөрчил их гардаг. Үүний араас хэн явж, ямар арга хэмжээ авч байгаа нь УИХ-д чухал.
2023 оныг МУ-ын Засгийн газар авлигатай тэмцэх жил болгож зарлаж байсан. Маш их сонсгол УИХ дээр явуулж байсан. Шүүх дээр очоод гацсан цөөнгүй хэрэг бий гэж та бүхэн тайлбар хэлдэг. Авлигатай тэмцэх хүрээнд хэдэн төгрөгийн хөрөнгө хурааж авсан бэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.