МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.27
Эдийн засаг, Худалдаа

Г.Уянгахишиг: ОУ-ын байгууллагаас авсан зээлийн хөтөлбөрт анхаарах зүйл нэлээн байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: 

Энэ тайланг богино хугацаанд танилцаж байгаа учраас бүрэн танилцаж амжихгүй байна. Гадаадын зээл тусламжаар баригдаж буй бүтээн байгуулалтын санхүүжилт 85,7 хувьтай, ажлын гүйцэтгэл нь 48,8 хувьтай гүйцэхгүй байгаа зүйл харагдаж байна. Үүнийг цааш нь сайн харна. Түүнчлэн ОУ-ын байгууллагаас авсан зээлийн хөтөлбөрт анхаарах зүйл нэлээн байна.

ШИНЭ МЭДЭЭ