С.Одонтуяа: Хог хаягдлаасаа салъя гэвэл менежментийг нь хувийн хэвшилд шилжүүл
2024.08.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.Одонтуяа: Хог хаягдлаасаа салъя гэвэл менежментийг нь хувийн хэвшилд шилжүүл

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа бүтээмжийн чиглэлээр мэргэшсэн хүний хувьд шинэ санал санаачилга, инновац бий болгох тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Тийм ч учраас яамандаа шинэ бүтцээр Инновац, бүтээмжийн хэлтэстэй болж, салбарынхаа хэмжээнд долоо хоногт нэг удаа, тодорхой нэг асуудлаар холбогдох мэргэжлийн талуудыг оролцуулан шинэ санал санаачилга, асуудлыг шийдвэрлэх инновацыг бий болгох зорилгоор бүтээмжийн цагтай болсон.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо дугаар сард ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ сэдвээр анхны бүтээмжийн цагаа амжилттай зохион байгуулсан билээ. БОУАӨ-ийн сайдын хувьд хувийн хэвшилд хогийн менежментээ өгвөл хогноосоо салах бүрэн боломжтой гэдгийг онцолж байгаа. Тэрээр монголчууд бид байгаль хамгаалахад зориулж, маш их хэмжээний хөрөнгө, санхүү зардаг. Нөгөө талаасаа өдөр тутам хүний хүчин зүйлээс шалтгаалж хогны асуудал дээр байгаль орчноо маш их бохирдуулдаг.

Хэрвээ хог хаягдлыг бүгдийн хувийн хэвшилд шилжүүлж чадвал үр дүн гарна. Хогны мөнгөнд ихэвчлэн хоёр, гурван мянган төгрөг, зарим газар 8 мянган төгрөг зарцуулж байгаа ч хангалтгүй байна. Энэ тарифыг бага зэрэг нэмэгдүүлж, хувийн хэвшилд хогийн менежментээ өгвөл хогноосоо салах бүрэн боломжтой.

Хогны менежментээ зоригтой хувийн хэвшилд шилжүүлье, харин хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээ төр бодлогоор дэмжиж өгөх юм бол бидний ажлын үр дүн гарна. Энэ талаар манай яам бодлого боловсруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ