МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба тойрогтоо ажиллаж байна
2024.09.14
Орон нутгийн хөгжил

"Эргэх холбоо" нэгдсэн ажлын алба тойрогтоо ажиллаж байна

“Эргэх холбоо” уулзалт Хэрлэн суманд зохион байгуулж, нэгдүгээр багаас уулзалтаа эхлүүллээ.

Уулзалтад багийн 60 гаруй иргэд оролцсон бөгөөд тойргийн гишүүдээ төлөөлж УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд нартай хамт бүсчилсэн хөгжил, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын үйл ажиллагаа, аймгийн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл хүргэж, иргэдийн асуултад хариулт өглөө.

Хийдийн суурин, нэгдүгээр багийн иргэдийн хувьд Засгийн газрын бүтэц, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, авто зам, ирэх жилүүдэд өрнөх ажлуудын талаар илүүтэй сонирхлоо.

Өнөөдөр орой Хэрлэн сумын Баянмөнх, Сариг багийн 100 гаруй иргэдтэй уулзаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын бүтэц, бүсчилсэн хөгжлийн зорилт, орон нутгийн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл хийж иргэдээ сонслоо.

Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын тухай хууль, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал, нийгмийн шударга ёс, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар асуулт асууж, шуурхай, эргэх холбоотой ажиллаж буй тойргийн гишүүддээ амжилт хүслээ.

Өнөөдөр бид “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд тойргийн гишүүдээ төлөөлөн Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, бүсчилсэн хөгжил, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл хүргэж, иргэдээ сонслоо.

Зүүн бүс - VI тойргоос сонгогдсон гишүүдийн нэгдсэн ажлын албанаас 7-р сард ой бүхий сумдадаа хүрч ажилласан бол 8-р сард ээлжит бус чуулганыг өндөрлүүлж, бүсийнхээ 50 сум, сууринд хүрч иргэдтэй уулзах уулзалтыг ийнхүү зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ