МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний Форум боллоо
2024.09.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний Форум боллоо

Жендэрийн Үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран тус Үндэсний форумыг аймаг, нийслэл, сум, дүүргийн 500 зочид, төлөөлөгчдийг оролцуулан зохион байгууллаа.

Форумд оролцогчид хууль тогтоомжийн хэрэгжилт, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх зорилгоор хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудалд анхаарсан сэдвүүдийн талаар хэлэлцсэн юм.

  • I. Улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр ;
  • II. Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендэрийн тэгш байдлыг хангах, сайн туршлага;
  • III. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн манлайлал, сайн туршлага;
  • IV. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, талуудын хамтын ажиллагаа.

"Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний Форумаас нэгдсэн уриалга гаргалаа. Улс төрийн намуудад хүргэж, өөрсдөө араар нэгэн дуугаар нэхэн шаардаж, мөрдөн мушгиж ажиллахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ