МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх нь" төслийн нээлт боллоо
2024.09.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх нь" төслийн нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдаж буй энэ төслийн нээлтийн арга хэмжээний хүрээнд  УИХ-ын гишүүн Б.Уянга болон гадаад, дотоодын албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Төслийн нээлтийн арга хэмжээний хүрээнд "Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аяллын маршрут"-ын талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад БНХАУ, Япон, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, мэргэжлийн экспертүүд оролцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.Энэхүү олон талт зөвлөлдөх уулзалт нь соёлын болон байгалийн өвийн менежмент, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн талаарх өнөөгийн үзэл баримтлал, хүрээ, арга зүйд тулгуурлан энэ чиглэлийн онолын бөгөөд мэргэжлийн ойлголтуудыг Өмнөговь аймаг дахь бодит нөхцөл байдал, сорилт, боломжуудтай уялдуулж холбох зорилготой. Сургагч багш нар уулзалтын туршид богино хэмжээний цуврал илтгэл хичээл танилцуулж, тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн, уулзалтын үеэр салбарын мэргэжилтнүүдийн боловсруулсан соёлын өвийн бүртгэлийг танилцуулах бөгөөд аялал жуулчлал, соёлын мэргэжилтнүүд, аяллын компаниуд, олон нийтийн манлайлагчид, аялал жуулчлал ба соёлын салбарын төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг оролцогч талууд санал бодлоо хуваалцлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүн нь Өмнөговь аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ