АНУ-ын Аляска мужийн хүйтэн бүсийн амины болон нийтийн орон сууцыг төлөвлөх, барих чиглэлд хамтран ажиллана
2024.09.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

АНУ-ын Аляска мужийн хүйтэн бүсийн амины болон нийтийн орон сууцыг төлөвлөх, барих чиглэлд хамтран ажиллана

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Банганыг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АНУ-ын зүгээс Монгол Улсад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг илрэл нь Мянганы сорилтын корпорацын компакт гэрээнд тусгагдсан Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, Усны салбарын тогтвортой байдлыг хангах зэрэг томоохон төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа.

Манай хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай, үр дүнтэй хамтран ажиллах талаар бид санал солилцсон. Цаашид , Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулах, 21 аймгийг хөгжүүлэх, АНУ-ын Аляска мужийн хүйтэн бүсийн ногоон амины болон нийтийн орон сууцыг төлөвлөх, ашиглагдаж байгаа барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгосон туршлага, тэдгээрт даган мөрдөж буй норм, дүрэм, стандартыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ