Үе тэнгийн дээрэлхэл, үл хайхрах хүчирхийлэл зэргийг анх удаа хуульчиллаа
Х.Булгантуяа гишүүн өнгөрсөн парламентын хугацаанд хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нүүр бардам ажилласан. Өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүний хувиар хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Үүн дээр ажлын хэсэг ахалсан, оролцсон гээд нэмбэл овоо тоо гарна. Энэ бүхний цаана их хөдөлмөр, уйгагүй цаастай ноцолдох ажил байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын хувиар томоохон хуулиудыг өргөн барьсан, батлуулсан бас урагшлуулсан.
Х.Булгантуяа УИХ-ын Дэд дарга
Монгол Улсын 3.5 сая хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлууд, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчныг бий болгох бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ нийгмийн баталгааг дээшлүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манлайлан ажилласан. “Улс орны байдал ороо бусгаа энэ цагт Х.Булгантуяаг тухайн салбарт шинэчлэл хийж ажиллах мэдлэг, туршлагатай хэмээн Монгол Улсын Засгийн газраас үнэлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилж байна гэж” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсныг санаж байна.
Нийгмийн даатгалын багц хууль 29 жилийн дараа УИХ-аар хэлэлцэгдэж, Монгол Улс хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндэс тавигдав
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэллээ
Х.Булгантуяа гишүүний хувьд хүүхэд хамгааллын асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. Тэрээр хөгжсөн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг “Хүүхэд хамгааллын шүгэл” төслийг өөрийн сонгогдсон тойрог болох БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад эхлүүлж байсан. Мөн хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулсан. Ингэхдээ, хуульч, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулсан олон удаагийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ. Үүний үр дүнд анх удаа үе тэнгийн дээрэлхэл, үл хайхрах хүчирхийлэл зэргийг хуульчилж өгсөн юм.
Тодруулбал,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих,
- Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэв,
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдууллаа,
- Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал,
- Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал,
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал,
- Боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүллээ,
- Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх,
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах,
- Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг,
- Олон нийтийн байцаагч ажиллах,
- Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойллоо.