Хүнээ дээдэлдэг, орчноо сайжруулдаг, төлөвлөснөө баримталдаг, стандартаа мөрддөг эко хот бол Налайхын маргааш...
2024.09.27
Орон нутгийн хөгжил

Хүнээ дээдэлдэг, орчноо сайжруулдаг, төлөвлөснөө баримталдаг, стандартаа мөрддөг эко хот бол Налайхын маргааш...

Тэлж хөгжих төрийн бодлогын цөмд орших Налайх дүүргийн ХОТ болох түүхэн замнал 10 гаруй жил үргэлжилж, шат шатыг даван туулсаар өнөөдөр та бид улсын зэрэглэлтэй хот болох эрх зүйн орчинтой, “Бүсчилсэн хөгжлийн жишиг стандарттай Налайх хот”-оо шинээр бүтээн байгуулах түүхэн цаг үетэйгээ золгож байна.

Налайх дүүргийн Монгол Ардын Намын хороо Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд зорилго, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө төлөө асуудал бэрхшээлийг даван туулж чадах 27 нэр дэвшигчээ илгээлээ.

МАН-аас 12 дугаар тойрогт буюу Налайх дүүрэгт Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлж буй Дашзэвэгийн Наянбаяр, Дамдинсүрэнгийн Отгонсүрэн болон дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлж буй 25 нэр дэвшигч нь эрх зүйч, эмч, инженер, эдийн засагч, багш гэх мэт салбар бүрийн төлөөлөл болсон, улс эх орныхоо бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэх залуус юм аа.

Налайхчууд бидний өмнө “Хотоо бүтээх” нэн хариуцлагатай үйл хэрэг, их бүтээн байгуулалтын зам дурайж буй энэ онцгой цаг үед Орон нутгийн ээлжит сонгууль болж байна.

2020-2024 онд гар сэтгэл нийлж ажилласан та бид Налайх дүүргийн хэмжээнд 203 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 370 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, зам дэд бүтэц, бүтээн байгуулалтын цөөнгүй ажлуудыг хийж, мянга гаруй ажлын байр бий болгосон билээ.

Ирээдүй хойч үедээ олон улсын стандартыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, төлөвлөлт сайтай, жишиг, эко хотыг цоо шинээр бүтээн дамжуулах он цагийн хийгээд үйлс зорилгын том боломж бидэнд байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал байгаа шиг нэр дэвшигч бүрийн оруулж чадах хувь нэмэр үүрэг чадамж чухал юм. Гэрэлт хот, соёлт иргэдийн төлөө “Бүсчилсэн хөгжлийн жишиг стандарттай эко Налайх хот”-оо хамтдаа бүтээцгээе.

ШИНЭ МЭДЭЭ