МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.09.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.САРАНЧУЛУУН: ДАТА СУДАЛГАА БОЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖИХ ҮНДЭС

Өнөөдөр Монгол Улсад нийт 110-120 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн бий гэдэг. Харин тэдгээрийн 12500 нь хүүхэд гэжээ. Гэвч эдгээр тоо нь нарийн судлагдаагүй, тойм тоо юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихийн тулд төрөөс тэдэнд зориулсан төвүүдийг барихаар урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөртөө тусгасан. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нарийн судалгаа байхгүй, яг аль хэсэгт нь тухайн төв хэрэгтэй эсэхийг тогтоогоогүй байж хөгжлийн төвүүдийг барих нь зорилтот бүлэгтээ ач тус багатайгаас гадна буруудвал илүү ялгаварласан, тусгаарласан хэрэг болно гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун удаа дараа сануулсаар буй.

О.Саранчулууны хувьд ДЭМБ-аас зөвлөдөг хөдөлмөрийн чадвар алдалтын ICD болон ICF ангилалаар буюу өвчнийг оношоор нь болон үйл ажиллагаагаар нь хослон ангилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл энэ удаа тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг өөрөө хийж эхэлжээ.

Тодруулбал, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль болон АНУ-ын Виржиниагийн Их Сургуультай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд зориулсан зөвлөх үйлчилгээний хөтөлбөр" төслийн үйл явцын талаар танилцуулж, энэ чиглэлээр ажилладаг судлаач, багш, ТББ-ын төлөөллийг урьж судалгааг яаж сайжруулах тал дээр санал солилцсон байна.

Тухайн төсөл хийгээд судалгааны талаар О.Саранчулуун хэлэхдээ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 12500 байгаа гэж байгаа боловч хэд нь хүнд, хөнгөн эсэх нь тодорхойгүй. Мөн оношлогдоогүй олон хүүхэд байна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тулгамдаж байгаа асуудал болон амьдралын чанарын талаарх судалгаа байдаггүй. Дата судалгаатай болж байж бид үйлчилгээгээ хөгжүүлэх үндсэн нь бий болно. Хэрэв энэ төслийн үр дүн нааштай гарвал эрх зүйн чиглэлээр бодлого боловсруулна” гэлээ.

 

 

ШИНЭ МЭДЭЭ