2024.09.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын “BAOWU Resource” корпорацын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-тай шууд болон дам байдлаар хамтран ажиллах 4-5 төсөл байгаа бөгөөд түүний нэг хэсэг нь зэс хайлуулах, ган боловсруулах үйлдвэрийн төсөл хэмээн онцлон тэмдэглэж, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар товч танилцуулав.
“Baowu Resource” корпорацын зүгээс Монгол Улсын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж буйг дурдаад, төмрийн хүдэр болон нүүрс нь ган боловсруулах хамгийн чухал түүхий эд бөгөөд тус корпорацын хувьд Монгол Улсын нүүрс экспортлогч компаниудтай урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Учир нь тус корпорацын хэвийн үйл ажиллагаанд жилдээ 130 сая орчим тонн нүүрс, 80-90 сая тонны ган, төмөр шаардлагатай болдог тул урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайдад уламжлав.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20