НҮБ, Европын холбооны болон зарим улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
2024.09.30
Гадаад харилцаа

НҮБ, Европын холбооны болон зарим улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг бэхжүүлэх "АДАПТ" төсөл, "Тогтвортой ноолуурын платформ" зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Цаашлаад Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" зэрэг хөтөлбөрүүдийг дэмжин, ХАА-г эрчимжүүлэн, төрөлжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-ын Гадаад хэргийн дэд сайд Алибек Бакаев болон тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хөнгөн үйлдвэрлэл, мал эмнэлгийн салбарт хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс нь байгаль цаг уурын хувьд Бүгд Найрамдах Казахстан Улстай ижил төстэй, далайд гарцгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай, мөн манай хоёр орон өнөөг хүртэл нүүдлийн мал аж ахуйг эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Иймд хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага солилцох, хамтран ажиллах өргөн боломжтой юм.

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕТЭЙ УУЛЗАВ.

Монгол улсын Засгийн газраас гаргасан "Бүсчилсэн хөгжил"-ийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тэргүүлэх чиглэлийн салбар болгон хөгжүүлэх зорилтын талаар ярилцав. Мөн энэ үеэр “СТРИЙМ+” төсөл болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага буюу ЮНИДО-ын төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ