“Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, дээд түвшний нягт харилцаа юм”
2024.09.27
Гадаад харилцаа

“Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, дээд түвшний нягт харилцаа юм”

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баяр боллоо.  

Энэхүү өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсын төрийн тэргүүнүүд болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үеэр БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Хятад Улсын шинэ хөгжил дэлхий ертөнцөд шинэ боломжуудыг дагуулах нь гарцаагүй бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудад шинэ эрмэлзлийг авчрах болно. Бид цаашид хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилтийг үргэлжлүүлэн дэмжиж, ард түмний амьжиргааны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, тогтвортой хөгжилд  аль болох хурдан хүрч, сайн сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэх болно.

Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм.

Эргэн харахад, Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биеийнхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм. Хятад, Монголын найрамдлын хамгийн тод илрэл нь харилцан туслалцах буюу 1950-aac 1960-аад оны үед, Монгол Улсад туслалцахаар ирсэн хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөр, цар тахлын цаг үеийн "Хонины хариуд цай" хэмээх сэтгэлд дулаан үйл явдал, Венчуаны газар хөдлөлт, малчны хотхоны цагаан зудын үед харилцан тусламжийн гараа сунгасан уйл явдлууд юм.

Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энх тайвны гүүр, Төв бүс ба зам" санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларт хүрэх зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл,хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс, БНХАУ бол мөнхийн хөрш орнууд юм. Хоёр улсын найрамдалт харилцааны 75 жилийн түүхэн дахь хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулсан хоёр улсын бүхий л салбарын үе үеийн зүтгэлтнүүдэд гүн талархал илэрхийлье. БНХАУ байгуулагдсаны 75 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Хятадын онцлогтой, хөгжлийн түүхийг амжилттай тодорхойлж, эдүгээ дэлхийн энх тайван тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдагт хөрш орны хувьд чин сэтгэлийн талархалтай байдаг.

Мөнхийн хөрш орнууд өдрөөс өдөрт итгэлээ баталгаажуулж, жишиг хөрш орнуудын зам хөгжлийн түүхийг бүтээх учиртай

БНХАУ-ын үсрэнгүй хөгжил нь хөрш орнууддаа шинэ хөгжил, боломж, шинэ хамтын ажиллагааны индрийг бий болгож байна.

Энэ түүхт ойгоороо 75 жилийн хугацаан дахь найрсаг харилцааны түүхээ эргэн дурсаж, өмнөх үеийнхээ үндэс суурийг тавьж тасралтгүй хөгжүүлсэн уламжлалт харилцаагаа улам бүр бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ шатыг тодорхойлох нь та бидний энэ цагийн түүхэн үүрэг юм. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2011 оноос хойш  3.3 тэрбум ам.долларын 3 төсөл амжилттай хэрэгжиж, 6 төсөл үргэлжилж байна. Хоёр улсын харилцан итгэлцэл, найрсаг харилцаа олон улсын геополитикийн цаг үеийн үйл явдал давтах ёсгүй. Мөнхийн хөрш орнууд өдрөөс өдөрт итгэлээ баталгаажуулж, жишиг хөрш орнуудын зам хөгжлийн түүхийг бүтээх учиртай” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ