Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүд цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой байдагт талархал илэрхийлэв
2024.10.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүд цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой байдагт талархал илэрхийлэв

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь ард иргэдийг гамшгаас хамгаалах, сэргийлэхэд чухал ач холбогдолтой байсны зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг ОБЕГ-т 2020-2024 онд хэрэгжүүлсэн нь өндөр үр дүнтэй байсан.

Өдгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх” төсөл нь гамшгаас эрт анхааруулах, зарлан мэдээлэх системийг олон нийтэд хүртээмжтэй, хэрэглэхэд дөхөм, ойлгомжтой болгохоос гадна гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, аврах, туслахад онцгой байдлын байгууллага, иргэд олон нийтийн чадавхыг бэхжүүлэх мөн ихээхэн ач холбогдолтой юм.

Шинэ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд эргэн ирсэн учраас чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, бүс нутгийн болон олон улсын эдийн засгийн сүлжээнд холбох гарцыг нээх, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх үйл явцыг хурдасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төслийг 2020 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Миний бие уг төслийг өмнө нь мөн хариуцаж байсан.

Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжиж буй уг төсөл нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар олон улсын бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд холбогдох чухал ач холбогдолтой юм. Сангийн яамны зүгээс төсөл шилжихтэй холбоотой бүхий л баримт бичгүүдийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн тул чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх үүднээс төслийн гүйцэтгэгч байгууллагын чиг үүргийг Монгол Улсын Шадар сайд руу буцаан шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ