МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.03
Орон нутгийн хөгжил

“ГОЁ” ХУУЛИУД БАТАЛЖ БАЙГАА Ч ААН-ҮҮДЭД ҮНЭХЭЭР ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн шинэчлэн батлагдсан хуулиудын талаар, тэр тусмаа ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.

Түүний үзэж буйгаар хөгжлийг дэмжих дэд бүтцийн асуудал бүсүүдэд хийгдэж байгаа нь сайн. Гэвч Хөгжлийн хөтөлбөр зэрэг томоохон төслүүддээ аймгийн удирдлагуудын саналыг тусгаж байгаа эсэхийг лавласан. Учир нь орон нутгийн хөгжлийн саад бэрхшээлийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэд. Энэ удаагийн УИХ-д ч аймгийн Засаг дарга нараас ихээр орж ирснийг хэлсэн юм.

Мөн Эдийн засгийн яамны гол ажил бол эдийн засгийн шалтгаан нөхцлийг тогтоох. Үнийн өсөлт яагаад байгаа бий болж байгаа вэ, ялангуяа орон нутаг дахь үнийн өсөлт юунаас шалтгаалж байна вэ гэдгийг тогтоох гээд орон сууцны үнийн өсөлтийг ч сөхөв.

Барилгын материалын үнэ өссөн гэж тайлбарлаж болох ч залуучууд хэрхэн орон сууцтай болох талаар судалгаа, гаргалгаа юу байгааг салбар яамнаас асууж байлаа. Ипотекийн зээл гэдэг үгээр ам хаачихаад суугаад байж болох уу. Тэгвэл урьдчилгаагаа тэд хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг жишээ татаж байв.

Тэрээр цааш нь, “Үүнд газар олголт ч хамаатай. Газрын тухай хуулиар үүнийг яаж хялбарчилсан бэ? “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд газрыг хоршоодын дунд үнэ төлбөргүй өгч байгаа. Үүн шиг тодорхой нөхцөл, тодорхой зориулалттайгаар олгох уу. Монголчууд яаж газартай болж, газраа яаж эргэлтэд оруулах вэ.

Зөвшөөрлийн тухай гэсэн “мундаг” хууль баталж, цахимжуулсан нь сайн. Гэвч хүндрэл нь, тусгай зөвшөөрөл авахад 30м.кв-ыг 40,50 болгон нэмэгдүүлсэн. Энэ бол "том" стандарт тавьж эрх зүйн байдлыг улам дордуулдгийн жишээ. Энэ мэт хүндрэлтэй зүйлүүдээ хэзээ арилгах юм бэ. Их “гоё” хууль баталлаа гэвч ард нь аж ахуйн нэгжүүдэд үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ