2024.10.03
Орон нутгийн хөгжил
Н.Батсүмбэрэл: Яамдыг орон нутаг руу шилжүүлэх талаар судалгаа, төлөвлөгөө бий юу?
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Эдийн засаг ДНБ-ний 60-70%, ААН бүтээмжийн 70-80% байна. Үүнийг дагаад Улаанбаатар хотод нягтрал, түгжрэл бий болчихсон. Үүнийг задлахын тулд сүүлийн жилүүдэд Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Үүний нэг илрэл нь ХААЯ-ыг орон нутагт шилжүүлж буй нь эхний алхам болсон. Энэ ажил цаашдаа 2025 онд хэрхэн үргэлжлэх вэ? Өөр бусад яамд, төрийн байгууллагыг нүүлгэхээр судалгаа, төлөвлөгөө байна уу. Түүнтэй холбоотой зардал мөнгийг суулгасан эсэхийг холбогдох сайд нараас асуумаар байна. Мөн ХААЯ шилжилт хөдөлгөөтэй холбоотой асуудлаар ямар ажил хийж байгаа талаар сайд мэдээлэл өгөхийг хүсэж байна.
21 аймгийн төвд байгаа 21 сумыг ирээдүйд татан буулгах эвсэл нэгтгэчихмээр байна. Булган аймгийн төв Булган сум яг ямар хэрэгтэй вэ. Сумын засаг, засаг даргын орлогч, тамгын газрын дарга, ИТХ-ын дарга давхцах шаардлага байна уу! Энэ чиглэлд хийсэн судалгаа бий юу?
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД И.Батхүү хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Н.Батсүмбэрэл: Ураны төсөл урагшилна
2024.11.21
Н.Батсүмбэрэл: ЕБС-иуд усан сантай болно
2024.10.21