2024.10.03
Д.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүч авах хураамжийг 50 хувь хөнгөлсөн гэсэн ч бид хайгаад олсонгүй
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Нэгдүгээрт, коксын үйлдвэртэй холбоотой 2 үйлдвэрт дээр бараг хагас ихнаядын хөрөнгө оруулалт тавигдсан байна. Гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах гээд Монголд үйлдвэрлээд дотоодын хэрэгцээгээ хангана гэсэн төслүүд 14 Мега төсөлд бий. Кокс химийн үйлдвэр 1.5 сая тонныг экспортолно гэжээ. Боломжит зах зээлийн өртөг нь өртгийн муруй дээр аль хавьцаа байршиж байгаа вэ? Мөн Монголд арматур зарна гэж байгаа. Арматурын өртөг нь мөн өртгийн муруй дээрээ аль хавьд байна вэ? Өрсөлдөх чадварыг харах хэрэгтэй байна?
Бид дотоодын үйлдвэрлэл болох гурил, цементээ дэмжинэ гэх мөртөө өртөг өндөр байна гээд гадны зах зээлтэй харьцуулдаг. Үүнийгээ тодорхой болгохгүй бол... Заримыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байна. Үүн дээр эргэлзээ төрөхөөр, хөрөнгө оруулалт хийхгүй байхаар хандлагууд байна.
Хоёрдугаарт, Л.Энх-Амгалан сайдаас асуухад, хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой, хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэг асуудлыг тавиад удлаа. Дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар гаднаас ажиллах хүчний хураамжийг 50 хувь хөнгөлсөн гэсэн ч яг хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Бид хайгаад олсонгүй. Бид энэ талаар холбогдох яамнаас асуугаад тодорхой хариулт хэлэхгүй байна. Хэрэв гараагүй бол арга хэмжээ авч өгөөч гэж хүсье. Хүний нөөцгүй болж байгаа нь ААН-үүдэд тулгарч байгаа том асуудал болсон.
Гуравдугаарт, бидний хэлэлцэж байгаа хууль хуулиа зөрчиж байгаа. Өнгөрсөн 5-р сард УИХ-д өргөн барих ёстой байсан. Үүнтэй холбоотой хуулийн 24.5 дээр “Хариуцлага тооцох” гэсэн заалт байгаа. Хууль хугацаандаа өргөн бариагүйгээс болоод хариуцлага тооцсон зүйл бий юу?
Түүний асуултад ЭЗХЯ-ны ТНБ н.Батхүү, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан нар хариуллаа.
Д.Энхтүвшин: Урт хугацаанд үр дүн нь гардаг эдийн засгийн бодлогуудаа эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй
ШИНЭ МЭДЭЭ
Д.Энхтүвшин: Би Танхимын ажлаа өгсөн
2024.11.20
"Эргэх холбоо-4" Баруун-Урт хотод ажиллалаа
2024.10.07