МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулна
2024.10.04
Эдийн засаг, Худалдаа

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр танилцууллаа.

Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ