2024.10.04
Улстөр
МАН-ын бүлгээс 2025 оны төсвийн хуульд завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Г.Загджав аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг ТТБЗ-ийн дарга Н.Энхбаяр нар танилцууллаа.
Хуулийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлаагүй байхад Нэгдсэн төсвийг батлах нь хуулийн зөрчил үүсгэж байгаа тул МАН-ын бүлгийн зүгээс ажлын 5 хоногийн завсарлагаа авлаа.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22