"Mining Week 2024" үзэсгэлэн, арга хэмжээ 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
2024.10.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Mining Week 2024" үзэсгэлэн, арга хэмжээ 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Үндэсний баялгийн сангийн тухай хууль, аж үйлдвэржилтийг дэмжих нь сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрбээр, илтгэлдээ “Эрдэнэс монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн орлого бүрдүүлэгч гэж томьёолж байгаа бөгөөд төрөөс ашиггүй байгаа төрийн өмчийн компаниудаа татан буулгаж, ашигтай байгаагаа илүү бүтээмжтэй байлгахад бодлогын түвшинд дэмжиж ажиллана хэмээв.
Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын мэдээллийг ил тод болгох, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар танилцуулав.
Засаглалын ил тод байдлыг бий болгож, иргэдийн хуримтлалын санд ногдол ашиг хуримтлагдах нь бидний эцсийн зорилго бөгөөд байгалийн баялгийнхаа үр ашгийг иргэддээ хүртээх арга замыг тодорхой болгосныг онцлон тэмдэглэв. Ингэснээр хариуцлагатай уул уурхайг бий болгож, тал талын оролцоог нэмэгдүүлж, уул уурхайн тогтвортой хөгжлийг бий болгоно хэмээв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт нөөцийг бий болгож, шинэ нөөцийг тодорхойлох, олборлох салбарт ил тод байдлыг хангах, хиймэл дагуулын технологийг ашиглахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ