Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Орон нутгийн хөгжил

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-өлгий аймгийн цэнгэл суманд ажиллаж Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэрийг танилцууллаа.

Тухайлбал, бүс нутгийн хөгжил, аймаг, сумын бүтээн байгуулалт, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа байр сууриа илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн ажилласан юм.

ШИНЭ МЭДЭЭ