Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцов
2024.10.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах асуудлаар санал солилцов

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ. (2024.10.16) 

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг өндрөөр үнэлж, "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган"-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн.

НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2024 оны зудын гамшгийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид гамшгийн үеийн нийгмийн хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцсон.

Мөн гамшгийн үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийг чадавхижуулах, гамшгийн үеийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ