УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдааны эхэнд Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад “Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд хуульд заасны дагуу орох, гарах. Гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс илүү хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтад “Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална” гэж тус тус заасны дагуу тогтоолын төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Дараа нь нэгдсэн хуралдаанаар тогтолын төслийг батлах тухай санал хураалтад ихэнх гишүү дэмжсэнээр баталлаа.