МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаарх МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Батшугар, О.Цогтгэрэл нар танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ