МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав
2024.10.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нарын хамт УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн талаар санал солилцов. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдах ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, уулзалтаар ярилцсан дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар боллоо.