2024.10.17
Эдийн засаг, Худалдаа
Н.Алтанхуяг: Айл өрхийн ахуй амьдралыг дээшлүүлж, зарлагыг бууруулахад анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Төсөв мөнгөний бодлого гээд чухал асуудал. Тоонууд бол их гоё сонсогдож байна. Уг тоонуудыг харвал манай улс хөгжин дэвжсэн ч юм шиг... Харин айл өрхийн ахуй амьдрал, бизнесийнхэн хаягдчихаад байна. Төсвийн зарлаг их айхтар байхад инфляцыг барьж чадах уу. Мөн Засгийн газар баахан төсөл явуулаад байдаг. Ирэх жилийн төсөв данхайчихсан байхад олигтой юм болохгүй байх вий гэдгээс айж байна. Ипотек дээр 1,3 тэрбум төгрөг гаргана гэх. Яг хэдэн айл энэ зээлд хамрагдах вэ?
Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан зэрэг банкнуудын эздийг нэрлэнэ үү. Яагаад эд нарын толгойг илээд байлгаад байдаг юм. Эзэдтэй холбоотой хуйвалдаан явж байна хэмээн хардаг.
Хөгжлийн банк гэж Монгол Улсын хөгжилд агуу чухал үүрэгтэй банк байгуулсан. Б.Жавхлан сайд 2017 онд өөрийнхөө бланк дээр хөгжлийн банкны хуулийг өөрчлөөд арилжааны банк маягийн болгочихсон. Одоо Монгол Улсын хөгжлийн банк нь алтны зээл өгөөд сууж байгаа шүү дээ. Ийм байж болохгүй. Мөн Эрдэнэс, Эрдэнэс таван толгойн данс арилжааны ямар банк дээр байршдаг вэ?
Айл өрхийн ахуй амьдралыг дээшлүүлж, зарлагыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Бизнес ч мөн адил.
Түүний асуултад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Алтанхуяг гишүүн тойрогтоо ажиллаж байна
2024.02.08
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15