2024.10.17
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Мөнгөний бодлого, мөнгө хүүлэлтийн бодлого болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төрөөс барих мөнгөний бодлого, мөнгө хүүлэлтийн бодлого боллоо. Нийт зээлийн өсөлтийн 22,3 хувь иргэдийн зээл, бизнесийн зээл маш бага. Үндсэндээ манай мөнгөний бодлого вампир.Өөрсдөө юу ч хийхгүй бусдын хөлс, цусыг сорж амьдарч байвал вампир. 2024 оны хоёрдугаар улиралд банкны цэвэр ашиг 909 тэрбум болсон. Иргэдийн худалдан авалтын хүртээмжийг нэмж, инфляц бууруулна гэж ярьж байгаа. Гэтэл Монголбанкны буянаар 100 төгрөгийг ард түмэн 120-150 төгрөгөөр худалдан авч байна. Ард иргэд үүнийг боорцог, талхандаа шингээж авдаг.
Ийм байхад инфляц нэг оронтой тоонд яаж байх вэ. үүнийг хэзээ зогсоох вэ? Манжийн үеийн мөнгө хүүлэлт 22,3 хувь байсан, үүнээс болж ардын хувьсгал хийсэн шүү. Ардын нам сүүлийн найман жил мөнгө хүүлэлтийн диваажин болгосон. Цахилгааны үнэ 30 хувь, дулааны үнэ 50 хувиар нэмэгдэхээр төсөвт орж ирсэн. Үүнийг инфляцад нөлөөлөхгүй гэсэн байна. Энэ боломжтой юу. Оюутолгойн өр гадаад зээлд орсон уу?
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21