Хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцоно
2024.10.18
Гадаад харилцаа

Хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцоно

Монгол Улсын Шадар сайд Бүгд Найрамдах Филиппин Улсын Үндэсний эдийн засаг, хөгжлийн газрын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд сайд Карлос Бернардо О.Абад Сантостой албан уулзалтаа хийлээ.

Уулзалтаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг тодорхойлж хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын боломж, үндэсний болон бүс нутгийн хөгжлийн талаарх төслүүдийг дэмжих асуудлаар санал солилцлоо.

3 хүн ба бумба нарын зураг байж магад

Бүгд Найрамдах Филиппин Улсын бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүс нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулсан байна. Ингэхдээ нийт 60 орчим мужийн хэмжээнд 17 бүсийн хөгжлийн зөвлөлийг ажиллуулж, үндэсний хөгжил, бүсийн хөгжил, мужийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулан хэрэгжүүлсээр ирсэн байна.

Мөн томоохон бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг Бүс нутгийн хөгжлийн зөвлөлөөр хэлэлцэн, төсөвт тусган хэрэгжүүлдэг энэхүү туршлагаас нь хуваалцлаа.

Цаашлаад хоёр улсын хооронд бүсчилсэн хөгжлийн удирдлагыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилж, томоохон төслүүдэд чиглүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцохоор болов.

ШИНЭ МЭДЭЭ