2024.10.18
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Хөнгөн болон хүнд үйлдэрийн тухай хууль, бодлогын баримт бичиггүй явж ирсэн нь "ажлын байранд үгүй" гэснээс өөрцгүй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Нэгдүгээрт, төсөвтэй холбогдуулан ерөнхийгөөс нь нарийвчилж асуултаа асууя. Ард түмнээс УИХ-ын гишүүд сонгогддог. Сайд нар ард түмнээс сонгогддоггүй. Үүнтэй нэгэн адилаар төсөв дагаж төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирж өөрчилдөг байдлыг хэзээ зогсоох вэ! УИХ, Засгийн газрын мөнгөнд улайрсан дур зоргыг хазаарлах гэж төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад хуулиудыг бий болгосон. Тэр хуулиудыг УИХ ийм байдлаар өөхшүүлж огт болохгүй6 Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ? 

Хоёрдугаарт, өнөөдөр ганцхан бүтээгдэхүүнээс нийт төсөв хамааралтай байна. Үүн дээр улсын тусгаар тогтнол нтр гэсэн том зүйл яримааргүй байна. Төсөв эрсдэлд орох уу! Олон улсын судалгааны дүнгээс харахад зэс л зах зээл дээр гайгүй байх магадлалтай, бусад нь унана гэсэн асуудал яригдаж байна. Энэ үед Загсийн газар энэ их нүүрсний мөнгөөр зардлаа санхүүжүүлж байгаа. Үүн дээр эрсдэлд үүсэх үү. Тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу? 

Гуравдугаарт, эрчим хүч, зам, дэд бүтэц гэсэн зүйл дээр төсвийн хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай. Энэ их мөнгийг гадаадын зээл тусламжид дулдуйдахаасаа илүү үндэсний баялгийн санд үүсгэсэн хуримтлалыг санхүүжүүлэх боломж, бололцоо, тооцоо судалгааг яагаад хийсэнгүй вэ? 

Дөрөвдүгээрт, эдийн засгийн төрөлжил, либералчлал хэсэгт хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн бодлого тодорхойлоогүй. Хүнд болон хөнгөн үйлдвэр гэж юу эсэх талаар ямар ч тодорхойлолт байхгүй байхад та нар яаж төсвөөр хөнгөн болон хүнд үйлдвэрийг дэмжих вэ? Үүнийг дагалдах хуулиар оруулж ирэх боломж бий юу? Монгол төр хөнгөн болон хүнд үйлдвэрийн тухай хууль, бодлогогүй явж ирсэн нь "ажлын байран дээр үгүй" гэж хэлж байгаатай агаар нэг юм! 

Тавдугаарт, аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд импортын тоног төхөөрөмжийг татвараас 100 хувь чөлөөлнө гэх. Энэ нь яг хэзээ? Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэх. Яг ямар механизмаар, хэзээ бүрдүүлэх вэ. Үүн дээр маш тодорхой хариулт өгнө үү?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ