МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Р.Батболд: Халамжид яг хэдэн төгрөг зарцуулж байгааг тодорхой болгохын тулд хуулийн өөрчлөлт шаардлагатай
Р.Батболд УИХ-ын гишүүн
2024.10.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Р.Батболд: Халамжид яг хэдэн төгрөг зарцуулж байгааг тодорхой болгохын тулд хуулийн өөрчлөлт шаардлагатай

УИХ-ын гишүүдээс санал авсны үндсэн дээр УИХ-ын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд эдгээрээс 6 ажлын хэсэгт орж ажиллаж буй. Тэрээр “Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, нийгмийн халамжийн тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-тэй холбоотой асуудал дээр байр сууриа илэрхийлсэн.

Түүний үзэж буйгаар нийгмийн халамжид зарцуулж байгаа мөнгөний бодит дүнг гаргах шаардлагатай аж. Тэгснээр цаашид авах арга хэмжээ тодорхой болно гэж үзэж байна.

Тэрээр хэлэхдээ, “2023 оны гүйцэтгэлээр 23.1 ихнаяд төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан байна. Гэхдээ үүний 1.5 ихнаяд нь хүүхдийн мөнгө гэвэл 550 тэрбум орчим төгрөгийг халамжид зарцуулсан гэсэн үг. Үүнээс харвал өнөөдрийн байдлаар манай улс яг хэчнээн төгрөгийг халамждаа зарцуулж байгаа нь тодорхойгүй байна.

Хэрэв үүнийг тодорхой болговол цаашид авах арга хэмжээ тодорхой болно. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө, насны хишиг, одонтой ээжүүдийн мөнгө зэргийг хасаад яг бодит халамжийн дүнг гаргаж ирээд түүнийгээ тайлагнадаг байх хэрэгтэй. Үүний тулд хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ